2007-06-07
Алт дагасан эмгэнэл

Нэг хэсэг бидний цөөхөн монголчуудыг харийнхан алт сандайлсан гуйлгачин хэмээн нэрийдэж байсан үе саяхан.

             Арга ч үгүй биз хөрсөн дор нь маш их баялаг нуугдаж байгаа юм хойно түүнийгээ манайхан л болсон хойно бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй ямартаа л манайдаа л уул уурхайн салбартаа томоохонд тооцогдох Эрэл ХК-ийн угаагаад хаясан хаягдал  шороог гадныхан дахин угаая гэхэв дээ...  За тэгээд тэрнээс хойш овоо юм сурсан юм байлгүйдэээ хөгшин залуу баян ядуучууд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж орос хятад япон солонгос канадуудтайгаа нийлээд л  алтны уурхай нэртэй аймшигийн газрыг хаа сайгүй байгуулж монголын минь газар шороог бараг л хөрвүүлээд хаячихлаа. Нацагаа ахын магтан дуулдаг:

                Хэнтий хангай саяны өндөр сайхан нуруунууд

                Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулууд

                Хэрлэн онон туулын тунгалаг ариун мөрнүүд

                Хөвсгөл увс буйрын гүн цэнхэр нуурууд  ёстой л будаа будаа. Уул нь тал тал нь там, ус мөрөн нь ширгээд шалбааг, ой модод нь хожуул болоод бараг л дуусахнээ....

                Энэ олон олон алтны уурхай үйл ажиллагаа явуулж байхад цөөн хэдэн гадны компани  монголын маань буурай эдийн засагт татвар хэлбэрээр багахан хөрөнгө оруулаад төр зас аг орон нутгийн удирдлагуудыг хахуулиар амыг нь таглаад ашигтай нөөц ихтэй гэгдээд байгаа монголын маань бүх ордуудыг өөрсдийн эзэмшил болгосон байхийм. За энэ ч яахав цөөн ч гэсэн хэдэн монгол дарга нар иаань багахан ч гэсэн хахуулиар жоохон ч гэсэн баяжигдээ гэж бодсон чинь давраад цаад хужаа, энээ тэрээ гадныхантайгаа нийлээд манийгаа хордуулж алахнэээ.....

                Тэдэн дотроос муусайн хужаа нар бүүр давраад Алтыг маань аваад авдранд нь харин  BOMBO ТАВИДАГ БАЙШДЭЭ МОНГОЛЧУУДАА...

 

                Хэрвээ миний бичлэгийг уншиж байгаа бол энэ тэнэг чинь юу яриад байгаа юм бэ гэж бодов. Мэдээ үзэж суугаад гэв гэнэт дургүй хүрээд санаанд орсон жаал зүйлээ биччихлээ.

 

                2 хужаа цаана чинь цианид натриааааар алт угаагаад хаягдлаа сумын төв, сангийн аж ахуйн дунд асгаж гэнэ. Хорддогоо аль хэдийн хордчихжээ үхэр мал үхэдгээ үхээд, амьтан хүнд өвчний шинж тэмдэг илрээд МЭДЭЭГЭЭР ГАРЧ БАЙГАА НЬ Л ЭНЭШҮҮДЭЭ... цаана нь бидний мэдээгүй хэдэнч мал амьтан үхсэн юм хэдэнч хүн хордчихоод явж байгааг чөтгөр бүү мэд...

                Миний мэдэхийн л кинон дээр 2 нөхөр цианы хүчил уугаад чадхийж байсныг санах юм хэдий кино ч гэсэн бодит зүйлийг л харуулсан байх.

    Цианид натри гэх энэ аюултай хорыг бид өнөөдөр сонсоод орилоод байгаа болохоос анх 2002 оноос цөөн хэдэн алтны үндсэн ордыг эзэмшдэг Бумбат ХХК, Бороо гоулд ХК, Монгол газар хк зэрэг компаниудад төрийн эрх мэдэлтнүүд маань ашиглахыг зөвшөөрсөн байдаг юм байна.

       Энэ хэдэн компани нь цаад хужаа нарыгаа бодвол арай дээр хаягдлын сан нэртэй нэг томхон шиг нүх ухаад түүнийгээ плёнка гэх хар цаасархуу зүйлээр хучаад дээр нь нөгөө айхтар хор болох цианидаар угаасан шорооныхоо хягдлыг хаядаг байх юм гэхдээ л энэ нь бас гүйцэд хоргүй болгочихсон юм биш ил задгай иймээс хэзээний нөгөө залхуу хэнэгүй малчдын маань мал нь байг гэхэд тийшээ ороод л гарахад маханд дуртай монголчууд маань өнөөхийгөө хэнэгчгүй зоогондоо хэрэглэнэ цаашаа яах нь тодорхой....

                Ингээд бодохоор бидний цөөхөн монголчууд алт сандайлсан гуйлгачин байхаа болиод алт угаасан шороо дэрлэсэн үхэдлүүд болж мэдэх шинжтэй шүү...

 

Сэтгэгдэл:


happy devil
Бичсэн: mongolxvv цаг: 17:45, 2009-01-16 | Холбоос | |


sad
Бичсэн: Зочин цаг: 20:34, 2009-01-15 | Холбоос | |


happy
Бичсэн: Зочин цаг: 20:34, 2009-01-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)