2007-07-16
танхай шүлэг

Өмнөговь аймгийн Ханбогд сумын яруу найрагч Равжайн Чулуунбазарын нэгэн танхай шүлгийг сонирхуулж байна.

Боов хад

Дээр нь гарч дураа тавьдаггүй

Дэргэд нь гаарч нэрийг нь хэлдэгүй

Дэлхийд ганцхан боов хад

Дэндүү сайхан гандайж байна

Дэмчигийн хийдийн сүр сүлд

Дээдэс үеийнхэний сүнс сүүдэр

Дэлхийн энергийн төв цэг

Дэгжин ч сайхан ч хайрхан болдоо

Догшин ноён хутагтын суудлаас

Долоон бурхан оддын охидыг

Доороос нь хатгах мэт сунайж байна

Доорох газраасаа тасрах шахаж сунаж байна

Эр хүний бардам бахархал

Эм хүний бахдам ихэрхэл

Эх дэлхийн эрдэм чадал

Энэ цохионд цогцолжээ

Гэргий авч болохгүй хориотой ч

Гэлэн бүхэн ийм л боовтой байсан

Гэрэлт орчлонд түүнээ эдлэлгүй

Гэсгээн цээрлүүлж агтлах аюултай

Эрхэм нөхөр минь та

Эмзэглэж битгий нэрэлх

Энэ ертөнц чинь тэр чигээрээ

Эр эмийн ёсон дээр тогтдог юм

Адгуус мал хийгээд ан гөрөөс

Араатан жигүүртэн хийгээд усны загас

Алаг эрээн цэцэг жимс хүртэл

Арга билгийн зураг төөргөөр амьдардаг

Хайрлаж дурласан хар хүн чинь

Халуун хөнжилд халдагагүй-мухар бол ямар вэ

Энхрийлж янагласан сайхан хүүхэн чинь

Энгэр зөрүүлэхэд умайгүй битүү бол ямар вэ

Гаргүй хөлгүй тахир дутуу байж болно

Гагцхүү эр эмийн эрхтэнгүй байж болохгүй

Нүдгүй шүдгүй сохор дүлий байж болно

Нүглийг буян болгодог эзэнгүй байж болохгүй

Хожгор болоод хоосон байж болно... харин

Хоёр амрагийг өндөр хүчдэлээр холбодог

Хойч үеийг өнөр бүлээр сэлбэдэг

Хотол олны удам таслаагүй гавьяа нь хэнийх вэ

“Болдогсон бол чамайг

Болдоор хийгээд

Боронзоор будаад

Богд уулын орой дээр

Босоогоор чинь тахихсан” гэж

Болчимгүй шүлэгчийн завхрал ч биш

Бодолгүй авгайн завхайрал ч биш

Богдсын лүндэн дээдсийн зарлиг буйзаа

Боовны тэнгэр гэж энэ л цохиог хэлдэг бизээ

Гандан бууршгүй гандайж байдаг

Газар дэлхийн ганцхан боов цохио танд

Гараараа залбирч духаа цоортол мөргөе

Гайхамшигт хяр замд чинь дураа ханатал эргэе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:


сэтгэгдэл
хахаххахахах нээрээ л хамаагүй дээр юм бна
Бичсэн: mongolxvv (зочин) цаг: 00:18, 2008-01-17 | Холбоос | |


хахаха энэ сирус нээрээ

за за
Бичсэн: 300-н блог цаг: 00:06, 2008-01-14 | Холбоос | |


ёооё ийм сэтгэгдэл биччихсэн гэдэгтээ итгэж өгөшгүйнээ... учир битүүлгээр нь тэгээ л хаячихгүй энэ sirus-ээс л болжийгоо ийн... angry angry angry
Бичсэн: tagtaa цаг: 23:31, 2008-01-13 | Холбоос | |


гар байна
галзуу дур байна
сармагчин бид 2 л сааж чадна гээл

шинэ жилээр хажуугийн ширээний халамцуу залуус ингэж ирээд л уншсан аягүй дотно санагдсан ш дээ...

Зөнч мухаммед хар тамхи татан мансуурч
бурхан будда архи уун агсам тавиж
Исус Христос залуу хүвгүүдтэй хурьцаж
харин галсансүх энд гар хангалга хийнэ гэдэг ч бас зүгээр...
Бичсэн: sirus цаг: 18:12, 2008-01-13 | Холбоос | |


ene dor bol galsanguhiin masturbatsi hamaagui deer yum baina. sarmagchin bid hoyr l saaj chadna gee l avch ogson baidag daa devil devil
Бичсэн: tagtaa цаг: 17:50, 2008-01-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
тассссссс..... бичиж
Бичсэн: tatah цаг: 23:24, 2007-07-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)